Tuesday, July 3, 2007

Блог дээр Латекс ашиглах

Блог дээр математикийн томъёо хэрхэн бичих тухай хэсэг гайхсаны эцэст хайлт хийж үзсэн чинь wolverineX02 гээд нэг хөөрхөн жава скрипт байдаг юм байна.
Гогцоос нь энэ байна.

Үүнийг ашиглахын тулд та

1. Интернет хөтөч Галт-Үнэг (FireFox) суулгасан байх

2. Greasemonkey гэдэг нэг хэрэгслийг суулгасан байх. Энэ нь Галт-Үнэгээр үзэж буй вэб хуудсыг жаваскрипт ашиглан харагдах байдлыг нь өөрчлөх боломжоор хангана.
3. Латекс ашиглан томъёог дэлгэцлэх жаваскриптийг татаж суулгана.
4. Блогын template-г өөрчлөнө.
5. Латекс дээр бичиж байгаа юм шиг л бичээд байна даа...

Өөрийнх нь блогоос илүү дэлгэрэнгүй зааврыг үзэж болно.


Жишээ нь:

гэх мэт.

Monday, June 18, 2007

Латекс дээр илтгэл бэлдэх

Хүмүүс илтгэл бэлдэхийн тулд powerpoint нэлээн ашигладаг.
Гэвч энэ нь математикийн томъёо зэргийг бичихэд ямар түвэгтэй билээ дээ.
Харин бидний дуртай LaTeX дээр илтгэл бэлдэхэд зориулсан
Prosper, HA-Prosper гэх мэт хэд хэдэн пакетүүд байдаг юм байна.
Би HA-prosper-ийг суулгаад ашиглаж байна. Нэлээдгүй тархсан Prosper-д суурилагдсан бөгөөд аятайхан өнгө дизайнтай темплайт овоо хэд байх юм.
Хэрэв MiKTeX-г ашигладаг бол Package Manager дотроос нь эдгээр пакетүүдийг суулгаж болно.

Илтгэл бэлдэх дараалал:
1. Текс дээр баримтаа бэлдэнэ
2. Латексаар хөрвүүлнэ
3. DVI файлыг постскрипт болгож хөрвүүлнэ
4. Консол дээрээс ps2pdf програмаар ps файлыг pdf болгоно.
5. Акробат дээр ctrl+l товчлуурын хослолоор слайдаа бүтэн дэлгэцээр гаргана.(powerpoint-iin F5 гэсэн үг)

Thursday, June 14, 2007

Латексийн Монгол хэл дээрх заавар

Латексийн заавар монгол хэл дээр(ШУА-аас гаргасан) байдаг юм байна.
Эрдмийг эх хэл дээрээ сурвал илүү өгөөжтэй гэж...

Энд дараад татаж аваарай.